Холбоо барих

World of tanks Тоглоомд Монголын газар нутаг гарчээ.
http://eboxteam1.blogspot.com/
Компьютерийн дэлгэцэн дээр танкаар байлдах явцдаа энд тэндэхийн газар орон, улс гүрэнтэй танилцах, жинхэнэ тулаанд орох нь өнөөгийн хүүхэд залуусын гол сонирхол. Ийм тоглоомын нэг “Монголын тал дахь тулаан”  өнөөдрөөс эхлээд арван хоёрдугаар сарын 5-ныг хүртэл интернет сайтад дэлхий нийтийн тоглоомын World of Tanks картаар хүртээл болж байна. Энэ тоглоомын явцад дайтагчид Монголын 18 аймагтай танилцах боломжтой. Тулалдагчид Монголын тал нутгаас шинэ газар орон эзлэх тутамдаа шагналын оноо авч долоон карт дээр хэд хэдэн үе тоглох юм байна.
Тулалдагсад ялахын тулд  Монголын дөрвөн хэсэг нутагт тулалдаж эзлэн авах ёстой гэнэ. Эхний хэсэг нь Дорнод, Сүхбаатар аймаг бол дараа нь Сэлэнгэ, Тува, Дундговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Хэнтий, Дорноговь аймгууд, тэгээд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудыг эзлэх ёстой юм байна. Тоглогчид ялалт байгуулсан тохиолдол бүртээ “Талыг эзлэгчид”, “Халхын голын баатар”, “Улаанбаатар” гэсэн медаль хүртэх юм байна.
Тоглоомыг 1939 оны Халхын голын байлдааны түүх дээр үндэслэн бүтээж, удиртгал дээр нь  Халхын голын дайны түүхийг бичиж хавсаргажээ. Энэхүү тоглоомыг сонирхвол дараах хаягийг дар.ЭНД ДАР