Холбоо барих

       http://eboxteam1.blogspot.com/      
                                    Cyber Zone -Д Тавтай Морил

Таны мэдэх Counter-Strike тоглоом маань хэдэн арван жилийн өмнөөс эхэлж хэрэглэгчиддээ танигдсанаас хойш одоог хүртэл шинэчлэгдэн хөгжин, дэлхий нийтээрээ тоголсоор байгаа билээ. Олон мянган долларын шагналын сантай томоохон хэмжээний тэмцээнүүд болж тэр дундаас кибер спортын олон арван баг тамирчид төрөн гарсан юм. 2012 оны цоо шинэ дүрслэл, модел, загвар зохион байгуулалтаар шинэчлэгдэж ирсэн Counter-Strike-н шинэ анги бол "Global Offensive" юм. Яг одоо томоохон тэмцээн уралдаанууд энэхүү "Global Offensive" дээр явагдаж байгаа. Тоглоомын хөгжүүлэгч, бүтээгчээр Valve болон Hidden Path Entertainment-нхан хамтарч бүтээж байгаа. De_dust, de_inferno.. газрууд, алдарт AK-47, M4A1 буунууд бүгд бий. Миний хувьд хамгийн таалагдсан зүйл бол дүрслэл зураглал бөгөөд илүү бодит, гайхалтай болжээ. Нийт хэрэглэгчиддээ зориулан Оросуудын бүтээсэн Launcher-г хүргэж байгаадаа тун таатай байна. 2013.04.14-ны өдрийн Update хийгдсэн ба 1.22.2.1 шинэ хувилбар. Steam-р тоглох боломжгүй бөгөөд зөвхөн энэхүү Launcher-д зориулсан Server-үүдэд зориулагдан нээгдсэн Server-үүдэд холбогдож тоглох боломжтой. Мөн LAN, Bot-уудтай тоглох боломжтойгоороо бусад CS:GO-үүдээс ялгаатай буюу давуу талтай.


TRAILER


GAME PLAY PC



Counter Strike-ийн тухай

Контр-Страйк (англ. Counter-Strike, Сөрөг цохилт) нь тактикийн, буудалцаант видео тоглоом юм. Half-Life тоглоомыг "Gooseman", Жесс Клифф нар сайжруулснаар Valve Corporation хөгжүүлж худалдаанд гаргасан. Контр-Страйк нь анх худалдаанд гаргахдаа Microsoft WIndows , 2003 оны эхээр Xbox .Мөн Linux , OS X хоёрт 2013 оны 1 дүгээр сараар гарах төлөвтэй байгаа. Сүүлийн засварлагдсан хувилбар 1.6 нь 2003 онд гарсан. Түүнээс хойш албан ёсны хувилбараа өргөжүүлж, Counter-Strike: Condition Zero, Counter-Strike: Source, Counter-Strike: Global Offensive зэрэг цувралууд гараад байгаа. Уг тоглоомд алан хядагчид болон алан хядагчидтай тэмцэгчид гэсэн багт хуваагдан өрсөлддөг. Өгөгдсөн даалгаварыг биелүүлэх буюу эсрэг талаа ялсан тал нь хождог.Мөн багын ажилгаа их шаардах болно. Судалгаагаар авч үзхэд 2011 оны 8 дугаар сарын байдлаар Контр-Страйк нь 25 сая борлуулагдсан байдаг байна.